Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ

2026 оны 10-р сарын 10 өдөр, 12 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
umguulugchdiin
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал Дотоод хэргийн Их сургуулийн Соёлын төвд өнөөдөр эхэллээ.
Гурван жил тутамд болдог Их хуралд Монголын Өмгөөлөгчдийн холбооны нийслэл, орон нутгийн 24 салбар зөвлөлийн 462 төлөөлөгч оролцож байна.
Тус хурлаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл /дарга Б.Энхзаяа/-ийн болон Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч /Л.Данзанноров/-ийн 2023-2026 оны үйл ажиллагааны тайлан, Хяналтын зөвлөл, Мэргэшлийн хороо, Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023-2026 оны үйл ажиллагааны мэдээллийг сонсон хэлэлцэнэ.
Мөн Өмгөөлөгчдийн холбооны бодлого хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлох бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн холбооны дүрэм, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм, Өмгөөлөгчдийн холбооны шагналын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүний хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай зэрэг олон асуудлыг хэлэлцэхээс гадна Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч гишүүнийг сонгох, чөлөөлөх, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох юм.
Одоогоор Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд 4, тус холбооны Удирдах зөвлөлийн 21 гишүүний сонгуульд 62, Мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч 9 гишүүний сонгуульд 23, Хяналтын зөвлөлийн 7 гишүүнд 11 өмгөөлөгч нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх