Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараах байдлаар тогтоон олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Үүнд:
- Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй 39,510 иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 478.0 мянган төгрөг байгааг 25.5 хувиар нэмэгдүүлж, сард олгох хэмжээг 600.0 мянган төгрөгөөр;
- Ахмад настан, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг нийт 26,307 хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 432.0 мянган төгрөг байгааг 38.9 хувиар нэмэгдүүлж, сард олгох хэмжээг 600.0 мянган төгрөгөөр;
- Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй 17,241 хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 478.0 мянган төгрөг байгааг 25.5 хувиар нэмэгдүүлж, сард олгох хэмжээг 600.0 мянган төгрөгөөр;
- Асаргааны тэтгэмжийг 81.791 хүн авч, хэмжээ 330.0 мянган төгрөг байна. Энэ тэтгэмжийн хэмжээг 12 хувиар буюу 40.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, сард олгох хэмжээг 370.0 мянган төгрөгөөр;
- Байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа 6,516 хүнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээ 484.0 мянган төгрөг байгааг 40.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, сард олгох хэмжээг 524.0 мянган төгрөгөөр тус тус тогтоолоо.
Нийгмийн халамжийн сангийн 2026 оны батлагдсан төсөвт багтаан 171.4 мянган иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 29.8 тэрбум төгрөгийг зарцуулна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 11 дүгээр сараас эхлэн нэмэгдсэн хэмжээгээр олгоно.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
