Бүсгүйчүүдийн ихэнхдээ арьсандаа анхаарал тавьдаг. Тэгвэл бүсгүй таныг илэрхийлж байдаг чухал эрхтэн бол хумс юм. Хумс гэмтэх үндсэн шалтгаан хүнс тэжээлтэй холбоотой байдаг. Хумс нэг газраа дахин дахин салаалж, хутарамтгай болох, хумсан дээр толбо, зураас гарах зэрэг нь ямар нэгэн өвчний шинж байж болно.
Танд хумсаа арчлахад өдөрт ердөө 5-10 минут шаардлагатай. Иймээс та хумсаа сайхан арчилгаатай, гялалзсан байлгая гэвэл дараах хялбархан зөвлөгөөнүүдийг мөрдөөрэй. Орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иодтой усанд хумсаа 10 минут дүрж болно. Мөн хумсаа бэхжүүлэхийн тулд хумсаа нимбэгний шүүс, оливын тос эсвэл глицеринээр арчих хэрэгтэй. Хумсыг сайхан өнгөлж болно. Yүний тулд зөөлөн даавуугаар эсвэл нимбэгний гаднах хальсны дотор талын цагаанаар ч өнгөлж болно.
