Өглөөний цайндаа юу идэх вэ

2016 оны 11-р сарын 11 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өдрийн амжилт, үр бүтээл өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалдаг. Тухайн өдрийн эрч хүч, тархины үйл ажиллагаа өглөө юу идэж, ууснаас хамааралтай байдаг. Шинжлэх ухааны нотолгоогоор хүний биеийн био хэмнэл алдагдсанаас өвчин үүсдэг байна. Хэмнэл алдагдах нь амьдралын хэвшил зөв хооллолттой шууд холбоотой аж. Өглөө хүн өөрт хэрэгцээтэй шим тэжээлтэй хоол хүнсийг заавал хэрэглэж занших чухал юм. Өглөөний цай таныг сэргэлэн цовоо, эрч хүчтэй байхад туслах тул өөрөө өөрийнхөө төлөө хэрэгцээт амин дэмээ аваарай.

Ходоод хогийн сав биш. Энэ уриан дор ч өглөө юу идвэл эрч хүчээр дүүрэн байхаа сайн мэддэг байх хэрэгтэй. Танд олон сонголт байна.

– Өглөө шинэхэн ногоо, жимсийг хэрэглэвэл зохистой. Жишээ нь: Шинэ ногооны салад, жимсний салад, хиаман зууш зэрэг ногооны төрлийн хөнгөн зууш байвал тохиромжтой.

– Өндөгтэй талх. Хүмүүсийн түгээмэл өглөөний унд гэж хэлэхэд болно.

– Хэрвээ та махан төрлийн зүйл идмээр байвал өөхгүй махыг сонгож хэрэглээрэй. Тахиа, загасны мах бол бүр сайн байдаг байна.

– Өглөө жимс жимсгэнэ хэрэглэж болох аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх