Японы Хирошима мужийн Хачихонмацу авто замын туннелд олон автомашин мөргөлдсөн осол гарснаас хоёр хүн амь үрэгдэж, 70 хүн эмнэлэгт хүргэгджээ. 860 метр урт туннелд орон нутгийн цагаар өглөөний 7.30 цагт осол гарсан аж. Туннел дотор гарсан осолд 20 гаруй автомашин өртөж, тав нь шатсан хэмээн “NHK” мэдээлжээ.
Өмнө нь 2012 онд Японы нийслэл Токио хотын ойролцоох Сасаго хурдны замын туннелд осол гарснаас есөн хүн амь үрэгдэж байсан аж. Тухайн үед туннелийн цементэн хана гурван автомашины дээр нурж унасан аж.
