“Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ – аас санаачлан “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД – 2016” олон улсын циркчдийн 3 дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолтыг Улаанбаатар хотод 2016 оны 3 дугаар сарын 26 – аас Монголын үзэгчид, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тоглолтонд 15 орны, олон улсын циркчдийн тэмцээний алт, мөнгө, хүрэл цомын эзэд, чансаа өндөр нийт 60 гаруй жүжигчид оролцоно.
Тоглолтонд АНУ, Англи, Франц, Испани, Бразиль, Бельги, Өмнөд Африк, БНХАУ, ОХУ, МУ зэрэг 15 орны олон улсын нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн эхний байруудын шагналт нийт 60 гаруй жүжигчид оролцоно. Энэ удаагийн тоглолтонд араатны хаан арслан, адал явдалт сармагчингууд, авьяаслаг өхөөрдөм лам гөрөөс, давжаа бяцхан одой морьд, дэггүй сэргэлэн сургуультай нохойнууд Монголын үзэгчид, хүүхэд багачуудыг баясгаж, авьяас чадвараа гайхуулахаар хүрэлцэн ирэхнээ.Түүнчлэн олон улсын 4-н удаагийн тэмцээнээс 1 мөнгө 3 хүрэл цом хүртсэн ОХУ-ын алиалагч, гоцлол агаарын гимнастикийн төрөлд дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг Испанийн жүжигчний хэний ч сэтгэлд багтамгүй хүнд, эрсдэлтэй сэтгэл түгшээсэн үзүүлбэрүүд, циркийн хаан үзүүлбэр агаарын гимнастикийн хоёр төрлийг нэгтгэн үзүүлэх дэлхийд цор ганц гэж гайхагдсан Беларусь улсын циркчдийн үзүүлбэр, БНХАУ-ын циркийн жүжигчин эмэгтэйн сул утсан дээрх агаарт хөвөх мэт тэнцвэрийн үзүүлбэр гээд амь өрссөн аюултай үзүүлбэрүүд, алга ташилт дүүрэн гайхалтай тоглолт Монгол циркийн алтан манежнаа тоглогдоно. Тоглолтын тасалбар хэдийн худалдаанд гарсан бөгөөд 1900-1950 үнэгүй хүргэж байгаа юм байна. Мөн Юнителын хэрэглэгчид GG оноогоо ашиглан 50 хувийн хөнгөлттэй үзэх боломжтой гэдгийг хэлж байна.
Циркийн урлаг бол эрч хүч, эр зориг, гоо сайхныг төгс бүрдүүлж чадсан гайхамшигт сонгодог урлаг юм. 75 жилийн хөгжлийн баялаг түүхтэй, үндэсний соёлын томоохон төрөл болох Монголын циркийн урлагийн өв уламжлал , үнэт зүйлсийг хадгалан авч үлдэх, хөгжүүлэхэд тоглолтын гол ач холбогдол оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Даяаршиж буй дэлхий ертөнцөд урлаг нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүртээмжтэй цаг үе болж буй өнөө үед Дэлхийн Циркийн урлагийн орчин үеийн хөгжлийн түвшинг Монголынхоо үзэгчдэд бодитоор хүргэж байх,үзвэрийн цар хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэх, циркийн урлагийн бахдам сайхныг үзэгч олонд мэдрүүлэх, хүүхэд багачуудад циркийн урлагийг сурталчлан таниулах зэрэг томоохон зорилготойгоор энэхүү ажлыг хэрэгжүүлж байгаа гэлээ.
Монгол Циркийн Хөгжлийн Төв нь Монголын жүжигчдээ олон улсын тэмцээн уралдаанд тогтмол оролцуулдаг бөгөөд 2016 оны байдлаар 2 сард Франц улсад болсон Олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом, 3 сард Испани улсад зохиогдсон олон улсын тэмцээнээс алтан цом мөн ОХУ-д болсон олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цомыг тус тус хүртсэн байна. Түүнчлэн тэргүүн Н.Эрдэнэ нь олон улсын циркчдийн тэмцээний шүүгчээр ажиллаж байна.
- Санаачлагч, зохион байгуулагч – “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ, тэргүүн Н. Эрдэнэ
- Лавлах утас: 9907-0616, 9833-6060
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
