МУСТА, жүжигчин Б.Дамдинсүрэнгийн анхны “Монодрамм” жүжиг тун удахгүй

2016 оны 03-р сарын 19 өдөр, 15 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

КУДС-иар овоглосон Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Банзрагчийн Дамдинсүрэнг “Амьдрал”, “Гэрээс” жүжгүүдээр нь андахгүй биз ээ. 2009 онд анхны уран бүтээл болох “Амьдрал” жүжиг нь олны таашаал нийцсэн сайхан уран бүтээл болсон юм. Учир нь “Амьдрал” жүжиг маш том баг бүрэлдэхүүнтэй чадварлаг хамт олны хөлс хөдөлмөр шингэсэн уран бүтээл юм. Жүжгийн дууг МУГЖ дуучин Самандын Жавхлан дуулж үзэгчдийн хүртээл болсон билээ. Үүний дараагаар Монголын хүүхдийн ордны тайзнаа “Гэрээс” жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон.
Урлагийн тайзнаа өөрийн бие сэтгэл, хүч хөдөлмөр, оюун ухаанаа харамгүй зориулж яваа СТА жүжигчин Б.Дамдинсүрэн энэ гуравдугаар сард өөрийн зохиосон нэгэн жүжгийг үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. Монголд “Монодрамм” жүжиг нь өөрийн гэсэн дуутай, өнгө, аястай анхных нь гэдгээрээ онцлог юм. Дээрх жүжгийн талаарх мэдээллийг тун удахгүй мэдээллэх болно. Олны хүртээл болсон Амьдрал жүжгийн дууны клипийг та бүхэнд хүргэе.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх