Монголчууд бидний түүхэн дэх агуу манлайлагч бол Чингис хаан маань юм. Их хаан маань өнөөдөр хүртэл бидний сэтгэл зүрхэнд оршиж, үг үйлдлээрээ үр бидэндээ манлайлал, сургамжыг үлдээж дэлхийн хүн ардын дурсамжинд хоногшсон мянганы манлайлагч юм. Ийм агуу өвгөдийн үр сад бид өнөөдөр төөрчихсөн, өөрсдийгөө гээчихсэн явааг хэлэх ямар ч гашуун, харамсалтай үг олдохгүй байна. Мөн Их хааны маань нэгтгэн байгуулж өгсөн тэр тугаар улсыг цааш үргэлжлүүлэн авч явах хүсэл эрмэлзлийг минь илэрхийлэх тийм хүчтэй үг ч алга.
Бид мянган мөрөөдөлтэй байгаа нь үнэн. Тусгаар тогтнол бүрэн эрхээ бататгах мөрөөдөл, үндэстний язгуур эрх ашгаа дээдлэх мөрөөдөл, чин сэтгэлтэй нэгнээ төрд гаргах мөрөөдөл, үр хүүхдээ эрүүл саруул бойжуулах мөрөөдөл, ирээдүй хойч үедээ үнэн мэдлэг, боловсролыг олгох мөрөөдөл, ажилгүй байгаа иргэдээ зохистой ажилтай болгох мөрөөдөл, уламжлалт мал аж ахуйгаа тэтгэх, дэмнэх мөрөөдөл, ахмад настангуудаасаа суралцах, тэднийгээ асран халамжлах мөрөөдөл, улс эх орноо хөгжүүлэх мөрөөдөл, нийгмийн дундаж давхрагыг чадавхжуулах мөрөөдөл, Монгол төрийн үндэс суурь болсон айлын засаглалыг бэхжүүлж, өрх бүлийг төрөөс бодлоготойгоор дэмжиж бэхжүүлэх мөрөөдөл, ирээдүйнхээ төлөө тогтвортой хөгжлийг бий болгох мөрөөдөл, сайн хуультай байвч хэрэгжүүлж чадахгүй байгааг эргүүлж шударгаар хэрэгжүүлэх суурийг тавих мөрөөдөл, нийгэмдээ шударга, үнэн, ариун гурвыг төлөвшүүлэх мөрөөдөл, ардын хүүхдүүд Үндсэн хуулиараа Төрийн эрх барилцаж болох боломжийн мөрөөдөл. Энэ олон мөрөөдлийг эрт цагт өвгөд дээдсүүд маань хэрэгжүүлж чадсан бөгөөд тиймдээ ч дэлхийн талыг зөвөөр засаглаж чадаж байсан юм. Өнөөдөр бидний нуруун дээр үүнийг бодит ажил хэрэг болгох үүрэг, шаардлага, оноолт ирээд байна.
Зарим нь нэгнийгээ мөрөөдлийн баг гэх, зарим нь биднийг 1000 мөрөөдөлтэй гэх. Мөрөөдөл байж гэмээнэ бид зүг чигээ зөв гаргах юм. Ард түмний мөрөөдөл хэзээ ч эд мөнгө, явцуу эрх ашиг дээр байдаггүй юм. Ард түмний мөрөөдөл үр хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсрол, ажилтай, орлоготой амьдрал, улс эх орны бүрэн бүтэн байдал, газар шорооныхоо төлөө оршиж байдгийг өнөөгийн төрийн түшмэд мэдэх нь зүйтэй.
Бид сорилыг давах чадвартай ард түмний үр сад. Бид зөв, шударга, сайн, ариун гэдгээ өөрсөддөө ч, хөршүүддээ ч, дэлхийд ч баталсан ард түмэн. Бид харин булай булхай нарыг үл тэвчигч, шударга бусыг үл өөхшүүлэгч гэдгээ түүхээрээ харуулж, бурууг дарж зөвийг дэмждэг гэдгээ баталсан ард түмэн. Тиймээс бид шударга үнэний төлөө тэмцсээр байх болно.
Үүний тулд юуны түрүүн эвийг бэхжүүлэх талаар өвгөд маань сургаж үлдээжээ. Эвийг бэхжүүлэхэд ялагдагч гэж байхгүй билээ. Эвийг бэхжүүлэхэд буруу зүйл гэж байхгүй билээ. Эвийг бэхжүүлэхэд харин ялагч гэж байна. Тэр нь БИД байх болно. Монголын Нууц Товчоо Алунгоо эхийн багцалсан таван сумны түүхээр эхэлдэг нь эв нэгдэл ямар чухал, эвийн хүч ямар их гэдэг нь тодорхой юм.
Эвийг бэхжүүлсэн байхад бид ямар ч бэрхшээл ирсэн бэлэн байх болно. Шийдэх болно. Өнөөдөр юуг ч шийдээгүйгээсээ болж бид бүхэн сэтгэл санааны дарамт стресст орсон байгааг явцуу ашиг сонирхолтой нөхдүүд овжиноор ашиглаж байна. Үүний эсрэг бидний хийх эхний алхам бол эв санааны нэгдэл юм.
Бидний эр зоригийг шалгах юм бол ямар хүчтэйг минь мэдэх болно, харин бидний эв найрамдлыг шалгахад ямар бат бэх байсан, байж болохыг мэдрүүлэх хэрэгтэй болоод байна. Бид нэгэн зорилгын дор нэгдэж чадсан ард түмний үр сад өнөөдөр үүнийг өнгөрсөн үе маань ч, ирээдүй үе маань ч өнөөдрийн биднээс шаардаж байна.
Мэдээж бид өөр хоорондоо ялгаатай. Омог отог, үндэс угсаа, ястан гарвал гээд ялгаагаа жалга довны байдлаар илэрхийлье гэвэл тэрэн шиг хялбар юм алга. Гэвч энэ бүгд эв санааны нэгдэлтэй байж л хүчтэй байдгийн адил өнөөдөр бид эвлэж нэгдэх шаардлага тулгараад байна. Өнгөрсөн 26 жилд Монголчуудыг капиталист ардчиллын журмаар, неолиберал үзлээр задлах гэж маш хүчтэй хичээлээ, хэрэгжүүлж ч чадлаа. Гэвч бид хангалттай гэж хэлэх цаг нь болжээ. Биднийг хот хөдөө, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, АН, МАН хэмээн бутаргаж бутаргаж эцэст нь дан дангаараа болсон хэмээн тэд итгэж буй. Гэвч бидний яс, цус, генд өөр зүйл агуулагдаж байдаг, бид ямар агуу өвгөдийн үр сад, бид ямар их эв нэгдэлтэй, бид ямар ухаалаг, бид ямар үнэн зөв, бид ямар зоригтой гэдгийг тэд дутуу үнэлжээ. Мэдээж бидний зарим нь айж байгаа. Ажлаа алдахаас, амьдралаа алдахаас, нэр хүндээ гутаалгахаас, бохир зүйлтэй зууралдахаас. Айсан нэгнээ бид амин хувиа хичээсэн гэж зэмлэж байгаа. Гэвч айснаар шударга үнэнийг тогтоож чадахгүй гэдгээ ухаарч, цаг нь болохоор бүгд сэрцгээж, бүгд эвлэн нэгдэх болно гэдэгт би итгэж байна.
Энэ бүхнийг иргүн би өөрийн өчүүхэн тэмцлээр харсан, мэдэрсэн, баталсан юм. Бид зөв гэснээ, шударга ариун гэснээ, үнэн зөв гэснэ ялгаж харж чаддаг, дэмжиж чаддаг, эвлэж чаддаг гэдгээ харуулсан юм.
Ирээдүй гагцхүү биднээс л шалтгаална хэмээн эвлэж эхлэхийг би уриалж байна. Тиймээс шударга үнэн, дайчин түүхээ цааш нь үргэлжлүүлье хэмээн ард түмэндээ хандаж хэлье.
Өнөөдөр цааргалах, татгалзах, завсарлага авах, ухрах цаг бишээ. Өнөөдөр урагшлах, хийх, хэрэгжүүлэх цаг юм шүү.
Бидний эхний үйл хэрэг бол ард түмэн эв санааны нэгдэлтэй болж эвийг бэхжүүлэх. Зөв гэснээ дэмжье. Буруу гэж бусдын үгээр явахаа больё. Бид мэдэж байгаа. Хэн нь зөв, хэн нь буруу гэдгээ.
Товчоор бол хүлээх цаг бишээ. Хэрэгжүүлэх цаг иржээ. Хэрэгжүүлэх хэрэгцээ байна уу гэвэл байна, хэзээ вэ гэвэл одоо. Тиймээс хойшлуулах эрх бидэнд байхгүй.
Тиймээс Эзэн Хаанаа элэг цээжиндээ мөнхжүүлж энэ цаг үеэс эв эеийг эрхэмлэн бэхжүүлье.
Сайнхүүгийн Гантуяа
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
