ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016 оны 03-р сарын 21 өдөр, 20 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Хэрэглэгчийн жил” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийг эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгч болон сахиур эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тэдэнд байгууллагын үйл ажиллагааг танилцуулах зорилготойгоор зохион байгуулжээ.

Өдөрлөгийг эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгч болон сахиур эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тэдэнд байгууллагын үйл ажиллагааг танилцуулах зорилготойгоор зохион байгуулжээ. Өдөрлөгийг нээж эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т. Нарантуяа /Ph.D/ үг хэлсэн бөгөөд тус үйл ажиллагааны үеэр ТҮЧАДарга Г.Цэрэндолгор “Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны танилцуулга”, халдвар судлагч Б.Мөнхчимэг “Эмнэлгийн халдвар хамгаалал, дотоод журмын танилцуулга”, Ч.Цэцэгээ, НЭМАжилтан Г.Соёл-Эрдэнэ “Бруцеллёз өвчнөөс сэргийлье”, “Архи таны эрүүл мэндэд” сэдэвт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг их эмч нар явуулсан.. Мөн энэ үеэр дотор мэдрэлийн их эмчийн үзлэг, ЭХО оношлогоог явуулсан бөгөөд 47 хүн хамрагдлаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх