Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэтэй тус хорооны үүсэл, хөгжил, өнгөрсөн оны амжилт, бүтээлийн талаар ярилцлаа.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ХУД-ийн Биеийн тамир, спортын хороо хэзээ байгуулагдсан, спортын ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмын Төв комиссын 1946 оны 05 дугаар сарын 02-ны хуралдааны 6 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард улсын /БНМАУ/ аж үйлдвэрийн яамны дэргэд “Хөдөлмөр” нийгэмлэг нэртэй байгуулагдаж, 1994 оны А-52 тоот Захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 148 тоот захирамжаар Биеийн тамир, спортын сургалтын төв, дүүргийн Засаг даргын 2003 оны захирамжаар Биеийн тамир, спортын хороо болсон түүхтэй.
Манай байгууллага нь спортын арга хэмжээ, нийтийн биеийн тамирын арга хэмжээ, үндэсний спортын арга хэмжээ гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага, компани, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, их, дээд сургууль, коллеж, ЕБС, СӨБ болон иргэдийг нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнд хамруулах, хүн амын бие бялдрын түвшинг дээшлүүлэх, чийрэгжүүлэх , спортыг хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд спортын секц дугуйланг хичээллүүлэн, дүүргийн өсвөр үеийн шигшээ багийг байгуулан хичээллүүлж, өсөх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэн гаргаж, тив, дэлхийд олон улсын тэмцээн, уралдаанд оролцуулах явдал юм.
Ямар насны хүмүүс ихэвчлэн спортоор хичээллэдэг вэ?
Ер бүх насны хүмүүс хамрагддаг. Өсвөр насныханд зориулан Сагсан бөмбөг, Волейбол, Хөл бөмбөг, Жүдо бөх, Тэшүүр, Бокс, Үндэсний бөх, Ширээний теннис зэрэг спортын 8 төрлөөр мэргэжлийн багшийн удирдлаган доор секц дугуйлан хичээллүүлдэг. Дүүргийн ахмад настнууд долоо хоногийн ажлын 5 өдрийн 10:00-12:00 цагийн хооронд Хийн дасгал, Лхагва гариг бүрийн 12:00-14:00 цагийн хооронд биеийн тамир, эрүүл мэндийн бэлтгэлийн цагт тогтмол хичээллэж байна.
Дүүргийн ахмад настан иргэдээ идэвхитэй ирж хичээллэж байхыг хүсэж байна. Энэ өдрүүдэд манай зааланд ирж биеийн тамир, спортоор үнэ төлбөргүй хичээллэхэд манай үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү гэдгийг хэлье.
Хан-Уул дүүрэг “Иргэдийн спортын их наадам” жил болгон зохион байгууллагддаг. Энэхүү наамдын талаар товч танилцуулахгүй юу?
Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/333 дугаар захирамжийн дагуу иргэдийн дунд спортын наадмыг 4 үе шаттайгаар зохион байгуулдаг болоод 4 жил болж байна. Энэ жил Иргэдийн спортын V дугаар их наадам 5-11 дүгээр сарын хооронд зохион байгуулагдаж, хэсэг, хороо, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид, нийслэлд дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авах байгаа.
Иргэдийн спортын наадамд 31-ээс дээш насны дүүргийн иргэн бүр оролцдогоороо онцлог. Энэ жилийн хувьд дүүргийн иргэдийн спортын их наадамд ЗДТГ болон дүүргийн удирдлагууд маань ихээхэн анхаарч төсөв санхүүгийн асуудлыг сайн шийдэж өгсөнд манай хамт олон болон дүүргийн спортлог иргэд маань ихээхэн талархаж байгааг дамжуулахад таатай байна. 4 жилийн хугацаанд зохион байгуулсан тэмцээнд нийт 15000 гаруй иргэд хамрагдаад байна.
Мэдээж олон тэмцээн уралдаанд оролцсон байх. 2015 онд гаргасан амжилтаасаа хуваалцаач?
2015 онд дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид дэлхий, тив, олон улс, тэмцээнд нилээдгүй оролцож Жүдо бөхийн тамирчин Б.Ойдовчимэд дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль, М.Ичинхорлоо Ази тивийн аварга болсон өндөр амжилтуудыг үзүүлсэн. Мөн дөрвөн жилд 1 удаа зохион байгуулагддаг Монголын Хүүхдийн спортын V их наадамд тус дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид олон амжилтуудыг үзүүлсэн. Жишээ дурьдхад: Волейболын тамирчид хүрэл медаль, Жүдо бөхийн тамирчид нийт 5 медаль хүртэж, багийн дүнгээр 2 дугаар байранд орсон. Мөн Хөл бөмбөгийн багийн тамирчид U-13 насны ангилалд эмэгтэй баг тамирчид алтан медаль, U-17 насны ангилалд эмэгтэй баг тамирчид алт, мөнгөн медаль, Чөлөөт бөхийн тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медалуудыг тус тус хүртэж Хан-Уул дүүрэг шилдэг зохион байгуулалттай дүүргээр шалгарсан сайхан амжилтуудаар дүүрэн жил байлаа.
Дүүргийн Спортын ордон хуучнаар Хөдөлмөр нийгэмлэгийн 70 жилийн ой энэ жил болно шүү дээ. Ойн хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулах вэ?
ХУД-ын Биеийн тамир, спортын хороо буюу хуучнаар “Хөдөлмөр нийгэмлэг”-ийн талаарх товч түүхийг би дээр өгүүлсэн. 2016 онд байгууллагын маань 70 жилийн ой тохиож байна. Ойг зохион байгуулах бэлтгэл ажил явагдаж байна. Ойн баярыг тохиолдуулан 15 төрлийн тэмцээнийг зохион явуулна. Ингэхдээ тус нийгэмлэгээс төрөн гарсан ахмад, тэргүүний тамирчдыг алдаршуулах зорилгоор ажиллаж байсан байгууллагын нэрэмжит болгон зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
