Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр,автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 1 сараас эхлэн 5 сарыг дуустал зохион байгуулж байна. Нийслэлийн татварын газраас өгсөн мэдээллээр 1,2 дугаар сард нийслэлийн 9 дүүргээс нийт 62,350 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл албан татварт хамрагджээ.
Автотээврийн үндэсний төвийн мэдээллээр 2016 оны 2 дугаар сарын 29-ны байдлаар Монгол Улсад нийт 795 754 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас нийслэлд 469 335 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Мөн тус газрын мэдээгээр сүүлийн 4 жилд татвар төлөөгүй, техникийн үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгээгүй 95 770 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийг олон нийтэд мэдээлж улсын бүртгэлээс хасахаар төлөвлөжээ. Судалгаанд хамрагдсан 95 770 тээврийн хэрэгслээс 1-р дүгээр сард 501, 2-р дугаар сард 213 тээврийн хэрэгслийг өмчлөгчийн хүсэлтийн дагуу улсын бүртгэлээс хассан байна. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч нь олон жил татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд хамрагдаагүй бол Автотээврийн үндэсний төвд хандан тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулах, эсвэл албан татвар төлбөрөө барагдуулан бүртгэлээ эргэн сэргээх боломжтой.
95 мянга гаруй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар төлөвлөжээ
2016 оны 03-р сарын 22 өдөр, 17 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
