Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас санаачлан дүүргийн алслагдсан хороод буюу 12, 13, 14 дүгээр хороодод байрлах 10, 26, 59 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдыг түүх соёлын газрууд болон нийслэл, дүүргийн бүтээн байгуулалттай танилцуулах аяллыг амжилттай зохион байгууллаа.
Аялалд 100 гаруй сурагчид хамрагдсан бөгөөд “Богд хааны ордон музей”, “Чингис хаан вакс барималын музей” Засгийн газрын ордон дахь Төрийн түүхийн музейн үзмэрүүдтэй танилцсан юм. Мөн Торил хааны туурь, Зөвлөлт дайчдын хөшөө, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн ,Их монголын гудамж, Чингисийн талбай, Нийслэлийн шав тавьсан Яст мэлхийн хөшөөт цогцолборууд зэрэг түүх дурсгалын газруудаар аялалаа.
Түүнчлэн дүүргийн томоохон аж ахуйн нэгжүүд болох АПУ ХК-ийн “Сайн сүүний үйлдвэр”,“Таван богд Фүүдс” ХХК-ий “KFC” түргэн хоолны газруудад зочилж, “Маамуу” брендийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, KFC түргэн хоолны газрын технологи, үйл ажиллагаатайтанилцсан юм.
Аялалын явцад сурагчдыг дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз нар хүлээн авч уулзан Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулж, сурагчидтай харилцан ярилцан санал бодлоо солилцлоо.
Сурагчид аяллыг зохион байгуулж, хотынхоо түүх, дурсгалт газрууд болон нийслэл,дүүргийн бүтээн байгуулалт,шилдэг аж ахуйн нэгжүүдтэй танилцах боломж олгосон ах эгч нартаа баярласан талархсанаа дахин дахин илэрхийлж, цаашид хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг хүссэн юм.
Энэхүү ажлыг дэмжин хамтарч ажилласан Богд хааны ордон музей /үнэ төлбөргүй/, Чингис хааны вакс баримлын музей /50%-ийн хөнгөлөлттэй/, АПУ ХК, Таван богд фүүдс ХХК-иуд сурагчдад цаг гаргаж бүтээгдэхүүн,үйлчилгээ танилцуусан явдалд дүүргийн удирдлагуудталархал илэрхийлэв.













ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
