Б.Дамдинсүрэн “Бие сэтгэл” монодрам тун удахгүй

2016 оны 03-р сарын 23 өдөр, 10 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
МУСТА, жүжигчин Б.Дамдинсүрэн “Бие сэтгэл” хэмээх нэгэн өвөрмөц монодрам жүжгээ үзэгчиддээ хүргэхээр тун шаргуу ажиллаад байгаа. Энэ сарын сүүлээр тоглогдох жүжгийн бэлтгэл ажил өнөөдөр дууслаа. Уг жүжгийн зохиолыг 2013 онд өөрөө бичиж 3 жилийн дараа тайзнаа амилуулах гэж байгаа юм байна. Мөн “Бие сэтгэл” монодрам жүжгээрээ “Гэгээн муза-13” наадамд өөрийн бүтээлээрээ оролцож “Дэлхийн театрын өдрүүд”-ээр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдох юм байна.
                                Сэтгэл гэж баригдахгүй
Хүсэл гэж ханахгүй
Хүн гэдэг
Бие сэтгэлээс бүтнэ
Тоглолт: 2016.03.26-27-28-ны өдрүүдэд тоглогдох юм байна. 
Тасалбарын үнэ: 20,000 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх