МАХН-ынхан дотооддоо ихээхэн зөрчил үл ойлголцолтой байгаа. Намын генсек нь энхрий хайрт даргынхаа шахалт шаардлагын дагуу санхүүжилтын мөнгө босгосоныхоо төлөө авлигын хэрэгт холбогдсон. МАХН-ын гишүүд нь нам дотроо толхилцож даргатайгаа үзэл бодол нийлэхгүй нүүр буруулах болсон . Намын даргын өмгөөлөгч намын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян хэвлэлийн бага хурал хийлгэн Л.Цог бол өөдгүй урвагч ,Г.Шийлэгдамба бол арчаагүй авлигач гээд л хоолой нь сааралтаж, нулимс мэлмэрүүлж байгаад л мэдэгдэл хийсэн.
Ердөө л хоёр хоногийн өмнө Шударга ёс эвсэлийн хоёр гишүүн эвслээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ үеэр МАХН-ын гишүүн ,УИХ-ын дэд дарга Л.Цог намын даргынхаа талаар хатуу боловч үнэн үгийг хэлсэн. Энэ мэтийн зөрчил хурцадвал эвсэл ч тарж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийгээд эхлэсэн.
Тэгвэл өнөөдөр МАХН-ын удирдлагууд намынхаа эсрэг шийдвэр гаргасан эсэргүү нөхдийн талаар мэдээлэл хийх гэж байна
