Украйны нисгэгч эмэгтэйд 22 жил хорих ял оноов

2016 оны 03-р сарын 23 өдөр, 14 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ 3-р сарын 21,22-ны өдөр Ростов мужийн Донецк хотын шүүхэд болсон  Украйны нисгэгч эмэгтэй Надежда Савченкогийн хэргийг шүүх хурал болж түүнд  22 жил хорих ял оноов. Түүнийг оросын телевизийн сэтгүүлчдийг амийг хөнөөсөн, гэрэл зурагчны амийг  хөнөөхийг  завдсан болоод  Орос улсын хилийг хууль бусаар зөрчсөн гэх  гурван зүйл ангиар яллажээ. Надежда Савченко шүүхийн тогтоол  унших үеэр  саад болохыг оролдон, Украйн хэлээр  дуу дуулж байжээ. Надежда Савченкогийн өмгөөлөгч Марк Фейгин  шүүхээс  ийм  шийдвэр гаргана гэдгийг урьдаас  таамаглаж байсан, гэхдээ  Надежда удахгүй суллагдана гэв. Тэр тусмаа Украйны ерөнхийлөгч Савченког Оросын олзлогдсон цэргийн албан хаагчдаар солиход  бэлэн байгаа тухай мэдэгдсэн гэжээ. Өмгөөлөгч нь түүнд  оноосон 22 жил хорих шүүхийн ялын тогтоолыг  шударга  бус  хэмээн үзэж байна. Тэрээр Надеждаг Донбасст саатуулагдаад байгаа Оросын цэргийн албан хаагчдаар солино гэдэгт итгэлтэй байна гэлээ. Нөгөөтэйгүүр, Украйны ерөнхийлөгч Петр Порошенко Надежда Савченког Украйны нутаг дэсвгэр дээр тус улсын  эсрэг зэвсэгт мөргөлдөөнд  оролцож,  саатуулагдаад байгаа оросын хоёр цэргийн албан хаагчаар солиход бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх