Алекс Ивоби Нигерийн шигшээд тоглоно

2016 оны 03-р сарын 24 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Арсенал”-ын 19 настай хагас хамгаалагч Алекс Ивоби Нигерийн шигшээ багт тоглохоор шийдэж Английн Хөлбөмбөгийн Холбооны саналаас татгалзжээ. Ивоби Нигерийн шигшээд багтан хоёр удаа нөхөрсөг тоглолтод орсон тул Английн шигшээ ч сонгох боломж байсан юм. Гэлээ ч тэрбээр энэ боломжийг ашиглахгүй байхаар шийджээ.

“Алекс Нигерийн шигшээд тоглохоор очсон. Английн Хөлбөмбөгийн Холбоо түүнийг шигшээдээ авах гэсэн эсэх талаар би сайн мэдэхгүй. Гэхдээ одоо энэ талаар ярих нь утгагүй. Учир нь тэр Нигерийн шигшээд нэгэнт ирсэн. Тэр нигери хүн. Тэр өөрийн хамаатан Жей Жей Окочагийн адил замналаа амжилттай үргэлжлүүлнэ гэж найдаж байна” хэмээн Нигерийн шигшээ багийн мэдэгдэлд дурьдсан байна.

Ивоби нь цагтаа тун сайн тоглож явсан Жей Жей Окочагийн ойрын хамаатан ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх