Энэ сарын 21-24-ний өдрүүдэд Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2015 онд хийсэн ажил, эрчим хүчний салбарын үйл ажиллагааны тайланг Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцууллаа.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны тайлангийн хуралд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон газар хэлтсийн дарга нар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, зохицуулагч Д.Бассайхан, Р.Мягмар тэргүүтэй удирдах албаны хүмүүс оролцсон юм. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлөөлөл энэхүү тайлангийн хуралд хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний зохицуулах хороо 2015 онд хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, тарифын оновчтой зохицуулалт хийн, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласны үр дүнд эрчим хүчний салбар анх удаа алдагдалгүй ажиллалаа. Мөн Эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж, олон жилийн турш яригдсан Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого зэрэг эрх зүйн бичиг баримтууд батлагдан гарлаа.
Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилгодоо нэг алхам ойртож, Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүч экспортын чиглэлээр баригдах барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олголоо. 
Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэгч гол байгууллага. Тиймээс хуультай холбоотой дүрэм журмуудыг гаргаж, хэмнэлтийн тогтолцоог зөв эхлүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллахыг хүсье” гэсэн юм.
Өнгөрсөн 2015 онд эрчим хүчний салбарын үйл ажиллагааны зардал 27.3 тэрбум төгрөгөөр, балансын алдагдал 23.7 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Мөн үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээ 0.68 нэгжээр, цахилгаан дамжуулалт түгээлтийн алдагдал 0.2 нэгжээр буурч, эрчим хүчний салбарын үр ашиг дээшилж, хуримтлагдсан өр төлбөрийг 24.8 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлын үзүүлэлт сайжирч, дотоодын цахилгаан үйлдвэрлэл нэмэгдэн, ОХУ-аас худалдаж авдаг цахилгааны хэмжээ 36 хувиар буураад байна. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын зардлын өсөлт 2014 онд өмнөх оны дүнгээс 14.5 хувь байсан бол 2015 онд 11.2 хувь болон буурсан үзүүлэлттэй гарчээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
