Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морин хэсэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалт орж эхний ээлжинд 135 дугаар бага сургууль 2 дугаар сарын 15-наас хичээл сургалтын ажлаа эхлүүлсэн.
Тус цогцолборын 219 дүгээр цэцэрлэг өчигдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хүүхэд багачуудаа хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тухайн цэцэрлэг нь 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 5 бүлэгт 112 хүүхэд хүлээн авч, 26 багш ажилчидтайгаар ажиллаж байна.
Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, хатуу зөөлөн эдлэл авах, сургалтын таатай орчинг бүрдүүлэхэд БСШУЯ-наас 32.1 сая, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 18.5 сая, хамтран ажилладаг байгууллага болон эцэг эхчүүдийн дэмжлэгээр 11.0 сая төгрөг, нийт 61.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
10 дугаар хорооны Морингийн хэсэгт өмнө нь гэр цэцэрлэг ажиллаж 30 хүүхэд хүлээн авч байсан бол өнөөдөр тохилог сайхан цэцэрлэгтэй болж 120 хүүхэд хүлээн авах боломжтой болж байгаа юм.
Сургалтын орчныг бүрдүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийсэн орон нутгийн болон төр захиргааны байгууллагууд, хүндэт эцэг эхчүүддээ тус цэцэрлэгийн хамт олноос баярласан талархал илэрхийллээ.

219 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА
ЭЦЭГ ЭХИЙН ХАМТ ОЛОН
– See more at: http://zasag.mn/news/view/12670#sthash.iWidK36q.dpuf
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
