Өнгөрсөн оны гурван сараас эхлэсэн Улаанбурхан өвчний дэгдэлт цагаан сарын дараахнаас дахин эрчимжиж ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй хүндхэн нөхцөл байдал үүсээд байна . Он гарсаар эхний гурван сарын байдлаар 10 гаруй хүүхэд эндсэн гэх тоон мэдээлэл ч байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 630 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 410 гаруй нь улаан бурхан өвчний улмаас эмчлүүлж байгаагаас 17 хүн эрчимт эмчилгээний тасагт шилжээд байгаа юм.
Өвчлөгсөдийн насны хувьд 33 хувийг 15-29 насныхан, 15 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл зонхилж байна. Зөвхөн нийслэлд ч гэлтгүй хөдөө орон нутагт ч энэ өвчин газар аваад байгаа гэсэн мэдээлэл ч байгаа.Дэлхий дахинд улаан бурхан өвчнийг ялж чадлаа гээд ДЭМБ-с батламж авч байсан цаг саяхан. Харамсалтай нь өнөөдөр өвчний дэгдэлт ихэсч улсдаа ганц халдварт өвчин судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүй болоод эмч сувилагч нар нь уртасгасан цагаар ажиллаж байна.
Улаанбурхан өвчин аюултай, бүх эрхтэнг гэмтээдэг. Жишээлбэл, тархи, уушги, элэг, нойр булчирхай гээд бүх эд эрхтэний системийг гэмтээнэ. Улаанбурхан өвчний дэгдэлд Цагаансараас хойш идэвхжээ. Тиймээс шалтгаангүйгээр олон хоног халуурвал эмчид хандах хэрэгтэй. Мөн гэр бүлийнхэн дотор, эсвэл ажлын хамт олон дотор нэг хүн л Улаанбурхан өвчнөөр өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй өрхийн эмчдээ үзүүлж, вакцинд хамрагдах шаардлагатай гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
