Дэлхийн Монголчуудын Глобал сангаас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны мисс-2016″ наадам энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо эхэлсэн билээ. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа бөгөөд тэд тэмцээний эхний өдрөө “Фото мисс” номинацид өрсөлдсөн юм. Тэмцээн гурав дахь “Мисс авьяас” номинацийн төлөө өрсөлдсөн бол өчигдөр “Мисс модель” номинаци амжилттай болж өндөрлөлөө.
Олон улсын миссийн тэмцээний дагуу 7 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд оролцогч бүсгүйчүүд энэ сарын 23-нд “Мисс гүүдвил” номинацийн хүрээнд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг өрнүүлэн үндэсний компаниудаар зочлон хандив цуглуулсан билээ. Ороолцогч охид монголын үндэсний шилдэг үйлдвэр “Говь”, “Наран косметик”, “Intercharm”, “Best Shoes”, “Тагтаа” хэвлэлийн үйлдвэрүүдээр зочлон хүмүүнлэгийн аяндаа хөрөнгө босгосон байна. Тэд нийтдээ 10-аад сая төгрөг цуглуулжээ. Энэхүү хандивын мөнгийг бүхэлд нь “Хүрээ” амаржих газар буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад зориулж байгаагаа дуулгасан.
Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж. Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж энэхүү аяныг өрнүүлсэн тухай зохион байгуулагчид онцолсон.
“Монгол туургатны мисс” тэмцээний финалын тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээн маргааш 19:00 цагт “Corporate Hotel”-ын “Convention Center”-т болно.
Финалын тоглолтын тасалбар 30 мянган төгрөг бөгөөл эрэлт ихтэй байгаа юм. Та дэмжиж байгаа оролцогчийнхоо зурагтай тасалбарыг easyticket.mn болон 1900-1188 тусгай дугаарт захиалан үнэгүй хүргүүлж авч болох нь ээ.


Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
