Дархан-Уул аймагт дээрх өвчнөөр өвчилсөн 3 сартайгаас 1 хүртэлх насны таван хүүхэд нас баржээ. Тус аймагт улаанбурханы өвчлөл өнгөрөгч хоёрдугаар сараас нэмэгдсэн байна. Харин гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1349 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Түүнчлэн нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт одоогоор 76 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүний 78 хувийг 0-11 сартай хүүхэд эзэлж байгаа бөгөөд 0-9 сартай хүүхдэд улаанбурхан өвчний дархлаажуулалтын вакцин хийгддэггүй тул хүнд тусч байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
