Вашингтонд буудалцаан болжээ

2016 оны 03-р сарын 29 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өчигдөр АНУ-ын хууль тогтоох гол байгууллага болох Конгресс байрладаг Капитолиягийн дэргэдэх аялал, жуулчлалын төвд буудалцаан болжээ. Азаар хоёр танхимын аль нь ч хуралдаагүй байсан бөгөөд хууль тогтоогчид Улаан өндөгний баярыг тохиолдуулан амарсан байжээ. Үүнээс гадна, аюулгүй байдлыг хангах үүднээс Цагаан ордныг хаасан байна. Буудалцааны үеэр сэжигтэн шархадсан бөгөөд “Сэжигтнийг баривчилж, эмнэлэгт хүргэсэн. Одоогийн байдлаар түүнд мэс засал хийж байгаа, биеийн байдал нь ямар байгаа нь тодорхойгүй байна” гэж Капитолиягийн цагдаагийн дарга хэлсэн байна. Дээрх хэргийн гол эзэн хэн болохыг албан ёсоор мэдээлээгүй боловч уг этгээд Теннеси муж улсын оршин суугч, 66 настай Ларри Рассел Доусон гэгч байсан гэж Америкийн телевизийн сувгууд мэдээлж байна. Тэрбээр 2015 оны 10 дугаар сард Төлөөлөгчдийн танхимд нэвтэрч, өөрийгөө “Бурхны зөнч” хэмээн мэдэгдэж тухайн үед түүнийг хамгаалалтын ажилтнууд хөөн гаргаж байсан байна. Дараа нь тэрбээр цагдаагийн ажилтанд халдахыг оролдсон байна. Ерөнхийдөө тэрбээр Капитолиягийн бүсийн аюулгүй байдлыг хариуцдаг тусгай албанынхны хараанд орсон нэгэн байжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх