Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болно. Энэхүү тэмцээн нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах томоохон ажил болох юм.
Монголд анх удаа олон улсын миссийн тэмцээн зохион байгуулагдах тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу Гуравдугаар сарын 29-ний өдөр Туушин зочид буудлын 5-р давхарт болно.
“Face of beauty international 2013” тэмцээний титмийн эзэн Тонга улсын гоо бүсгүй, 2015 оны тэмцээний дэд байр Унгарын миссүүд болон зохион байгуулагчид оролцоно.
Энэ үеэр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болох “MISSOSOLOGY MONGOLIA” загварын шоуны мандатыг олгох юм.
Холбоо барих: 9909-4038
