“Монгол тамга”-ны үзэсгэлэн гарна

2016 оны 03-р сарын 30 өдөр, 11 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аливаа улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын бэлгэдэл, төрийн бодлого үйл ажиллагааны батламж болдог тамга, түүнийг судлах нь түүхэн үйл явдлыг баримтаар нотлох ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс ирэх сарын 01-30-ныг дуустал Монголын Үндэсний музейд “Монгол тамга” үзэсгэлэнг үзэгч түмэндээ толилуулахаар болжээ. Энэхүү үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт дундад эртний үеэс XX зууны эхэн үед холбогдох үе үеийн Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэглэж байсан нийт 1500 орчим тамга, тэмдгээс судалгааны ач холбогдол, үзэгчдэд таашаал өгөх өнгө үзэмж зэргийг харгалзан 100 гаруй тамгыг сонгон дэлгэх аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх