Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр 14.00 цагт хуралдах байсан боловч гишүүдийн ирц бүрдээгүй тул Пүрэв гарагт /2016.03.31/ 09.00 цагт эхлүүлэхээр боллоо.
Өнөөдөр 15 цаг 45 минутад Улсын Их Хурлын дарга ирцийн байдлыг гишүүдэд танилцуулав. Тэрбээр, “Гишүүдэд өдрийн мэнд хүргэе. Ээлжит бус чуулган эхлэх гээд ирц бүрдэхгүй байна. Нийт 30 гишүүн ирж, ирц 39.5 хувьтай байна. Ирцийн байдлыг намаар нь танилцуулья. УИХ дахь АН-ын бүлгийн 35 гишүүний 22 нь ирж, 62.9 хувийн ирцтэй байна. УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүнээс нэг ч хүн ирсэнгүй, ирц 0 хувь. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс 10 гишүүн ирэхээс 6 нь ирж, 60 хувийн ирцтэй байна. ИЗНН-ын хоёр гишүүн ирж, 100 хувийн ирцтэй байна. Бие даагч 3 гишүүн ирсэнгүй, ирц 0 хувь байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг өчигдөр, өнөөдөр бүтэн 2 өдөр хүлээж байна. МАН-ын бүлгийн гишүүд ээ, олон түмэн биднийг цөмийн хаягдлыг Монгол нутаг руу оруулахыг хориглож өгөөч гэж Төрийн ордны гадаа жагсаал хүртэл хийж байна. Засгийн газраас өчигдөр яаралтай хэлэлцүүлэхээр хуулийн төсөл өргөн барьж, өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд өөрчлөлт орууллаа. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн барьсан Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байгаа. МАН-ын бүлгийн гишүүд ээ, олон түмэн ийм хүлээлттэй байхад хуралдаа ирцгээе. Та бүхнийг маргааш өглөө хуралдаа ирэхийг дахин урьж байна. Ирсэн гишүүдэд баярлалаа. Маргааш өглөө 09.00 цагт танхимдаа цугларья” хэмээснээр өнөөдөр хийхээр товлоод байсан хуралдаан дахин хойшиллоо.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
