Энэ эмнэлэг нь АШУИС-ын Сургалтын бааз болохын хамт Баянзүрх дүүргийн иргэдэд нэгдсэн эмнэлгийн, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эмнэлгийн шав тавих ёслолд оролцохдоо хэллээ.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургалт дадлагажуулалтын ажлыг шинэ шатанд гаргах Их сургуулийн сургалтын эмнэлгийн шавыг тавьж, Япон Улсын Засгийн газрын 140 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барьж байна гэж Ерөнхий сайд тэмдэглээд Монгол хүний эрүүл мэнд, эмч, эмнэлгийн ажилтныг бэлтгэх буянтай үйлсэд хамтарч буй Японы Засгийн газар, Элчин сайд ноён Такэнори Шимизү болон Японы Жайка (JICA) байгууллагын удирдлагуудад талархал илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газраас Их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, ажиллах боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх ажлыг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллах болно.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
