АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Цөмийн аюулгүй байдлын дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь цөмийн терроризмийн аюул заналын эсрэг авах арга хэмжээ юм. Америкийн засаг захиргааны тэргүүн өнөөдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Бак Гын Хэ, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай гурван талын уулзалт хийнэ. Обама мөн Хятадын дарга Си Зиньпинтэй тусдаа уулзах аж. Москва энэ удаа энэ жилийн дээд хэмжээний уулзалтад оролцох нь зүйд нийцэхгүй гэж үзжээ. “Бодит материал гэдэг утгаар нь цөмийн аюулгүй байдлыг хангахыг ОХУ тууштай дэмждэг. Манай орон Вашингтонд 2010 онд, Сөүлд 2012 онд, Гааг хотод 2014 онд болсон цөмийн бодит аюулгүй байдлыг хангах асуудлаарх гурван дээд хэмжээний уулзалтад оролцсон. Дээд хэмжээний уулзалтууд үүргээ гүйцэтгэсэн. Цөмийн бодит аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл хэрэгт ихээхэн ахиц дэвшил гарсан. Гэвч эдгээр уулзалтаар энэ сэдвийн улс төрийн талаар хэлэлцэх асуудлууд шавхагдаж дууссан” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ. Гол арга хэмжээнүүд дууссаны дараа Обама хэвлэлийн хурал хийнэ.
