Нийгмийн сайн сайхны төлөөх аливаа үйлсийг дэмжин ажилладаг “Ардчилсан сайтуудын клуб”-ийнхэн ногоон ирээдүйд нэгдлээ.
Хандалтаараа тэргүүлэгч мэдээллийн 13 вэбсайтын нэгдэл “Ардчилсан сайтуудын клуб”, Ирвэс хамгаалах сан, “Ногоон сэтгүүлч” ТББ-аас Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад оруулахтай холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ ажлын хүрээнд Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад оруулахтай холбоотой бодит мэдээ мэдээллийг нийгэмд түгээх, олон нийтэд зөв ойлголт өгч ажиллах юм.
Ирвэс хамгаалах сан, Өмнөговь аймаг, Гурван тэс сумын удирдлагууд, ард иргэд 2009 оноос хойш жил бүр Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад оруулах санаачилга гаргаж, Засгийн газарт оруулж ирсэн боловч дэмжлэг авалгүй өдийг хүрсэн билээ. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост-Тосонбумбын нуруу нь амьтан, ургамал, түүхийн өв соёл, байгалийн үзэмж, нутгийн иргэдийн амьдралын гол түшиц газар зэрэг олон үзүүлэлтээр зайлшгүй хамгаалах ёстой нутаг юм. Иймд Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын хандалтаар тэргүүлэгч томоохон сайтуудын төлөөлөл болсон “Ардчилсан сайтуудын клуб”, Ирвэс хамгаалах сан, “Ногоон сэтгүүлч” ТББ хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан юм.
Өнөөдрийн хэвлэлийн хуралд Ирвэс хамгаалах сангийн Судалгаа мониторинг хариуцсан менежер Л.Пүрэвжав, Ирвэс хамгаалах сангийн Нөхөрлөл хөгжлийн менежер Г.Энхтүвшин, Ирвэс хамгаалах сангийн Нөхөрлөл тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан менежер Б.Эрдэнэчимэг нар оролцож Тост-Тосонбумбын нурууны талаар мэдээлэл өгсөн бол Ардчилсан сайтуудын клуб”-ын гишүүн ASSA.mn сайтын захирал Н.Түвшинбат, Онцлох.мн сайтын захирал Ж.Жаргалсайхан, Ногоон сэтгүүлч ТББ-ын тэргүүн С.Ганболд нар бодит мэдээллийг нийгэмд түгээх талаар хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
