Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Байгалийн нөөцийн засаглалын институтын ерөнхийлөгч Даниел Кауфманыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ноён Даниел Кауфман Монголын эдийн засгийн форумд хүндэт зочноор оролцож байгаа бөгөөд Давосын Дэлхийн эдийн засгийн форумын гишүн, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын олон улсын зөвлөлийн бүрэн эрхт гишүүн хүн юм. .
Тэрээр уулзалтын үеэр Монгол орон, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай мэддэг тухайгаа дурдаад улс орнуудад хууль дээдлэх ёс хэр хэрэгжиж байгаа, авлигатай хэр тэмцэж байгаа вэ гэдэг маш чухал гэдгийг хэлж байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр нь сайн засаглал тогтоох, улс орныг зөв хөгжүүлэхэд чухал үзүүлэлтүүд мөн болохыг хэлж, Монголд авлигатай тэмцэх ажлыг идэвхтэй хийж байгааг тэмдэглэв. Монгол Улс нь дэлхийд 10 дотор багтах байгалийн баялаг арвинтай орон. Хэрэв муу засаглалтай, авлигатай байх юм бол энэ баялгаа зүй зохистой эргэлтэд оруулж чадахгүйгээс гадна улс орны хөгжилд муугаар нөлөөлнө гэдгийг тэрээр мөн дурдаж байсан юм.
Монгол бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нээлттэй улс. Хэвлэлийн эрх чөлөөтэй, сошиал медиа нээлттэй хөгжсөн орон. Үүгээрээ засаглалын хөгжил, авлигатай тэмцэхэд сайн нөлөө үзүүлдэг гэлээ. Мөн ардчиллын туршлагаасаа Киргиз, Мьянмар, Зүүн Тимор, Вьетнам зэрэг оронтой хуваалцаж байгаа талаараа дурдлаа.
Ноён Даниел Кауфман Монголд төсвийн зарцуулалтын ил тод байдал, авлигатай хийх тэмцэл сайн явж байгааг үнэлж байв.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
