Тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ хэдийн олны хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, жүжигчин Б. Эрдэнэцэцэг удахгүй өөрийн найруулсан гурав дахь киногоор та бүхэнтэй уулзах гэж байна. “Чононгоо Фильм продакшн”-ны уран бүтээлчид анхны дэлгэцийн уран бүтээл болох “Ижийгээ би саналаа” киноныхоо зураг авалтанд оржээ. Үхтэл үр харам гэдэгчлэн энэ ертөнцөд эхийн сэтгэл шиг тийм ариун, аугаа хүчтэй зүйл үгүй билээ. Үрийнхээ өмнөөс үхэж чадах тийм их зориг, хүч зөвхөн эх хүнд л оршдогийг үзэгчдэд мэдрүүлэх энэ киноны гол дүрийг Ардын жүжигчин Д. Мэндбаяр бүтээх бол МУАЖ П.Цэрэндагва, Ж. Лхамхүү, МУГЖ С. Дамдин, МУГЖ Д.Цэрэндарьзав, Төрийн соёрхолт МУГЖ Ц. Төмөрбаатар, МУСТА Д. Бямбацогт, МУСТА С. Ариунбямба, МУСТА М. Дорждагва нарын жүжигчид бусад дүрүүдийг амилуулах ажээ. Киноны зохиолыг МУСТА Б.Мөнхтуяа бичиж продюссераар ажиллаж байгаа бол ерөнхий зураглаачаар МУСТА н. Отгонзориг, ерөнхий зураачаар МУСТА н.Хүрэлбаатар нар ажиллаж киноны хөгжмийг Төрийн шагналт, МУУГЗүтгэлтэн Б. Шарав бичсэн байна. “Ижийгээ би саналаа” киноны дууны үгийг Б. Эрдэнцэцэг бичсэн бөгөөд МУГЖ Ц. Энхманлай аялгуу хийснийг МУГЖ Х. Лхагвасүрэн, МУГЖ С. Жавхлан нар дуулжээ. Найруулагч бүсгүйн хувьд хэд хэдэн кино жүжгийн зохиол, “Эмоушин” хамтлагийн дуулсан “Намайг битгий уучил” жүжгийн дуу, “Номин талст” хамтлагийн дуулсан “Оюутан охидод өрөө хөлслүүнэ” жүжгийн дуу, МУГЖ Т.Ариунаагийн дуулсан “Чимээгүй шөнө” жүжгийн дуу, “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууны үгийг зохиосон билээ.
Дашрамд дурьдахад “Чононгоо фильм продакш”-ны уран бүтээлчид “Ижийгээ би саналаа” уран сайхны кинондоо зориулж үзэгч, уншигчдынхаа дунд “Хайртай шүү, ээжээ” гэрэл зургийн уралдааныг зарласан байна. Та уралдаанд оролцохын тулд хайртай ээжтэйгээ авхуулсан гэрэл зургаа 4-р сарын 20-ныг дуустал “Чононгоо фильм продакшн” хуудсанд овог, нэр, холбоо барих утастайгаа явуулсан байх, “Чононгоо фильм продакшн” хуудсанд лайк дарсан байх, уралдааны мэдээллийг нээлттэй байдлаар /public/ share хийсэн байх хэрэгтэй юм байна. Зургийг лайк /1 оноо/, share /2 оноо/ болон шүүгчдийн саналаар дүгнэж шалгаруулах бөгөөд тэргүүн байрын зургийн эзэн “Ижийгээ би саналаа” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин МУАЖ Д.Мэндбаярын хамт Бээжин хотод аялах эрхийн бичиг гардаж шилдэг 3 зургийг “Ижийгээ би саналаа” уран сайхны кинонд мөнхөлж оруулах ажээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
