Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар АНУ, БНХАУ хамтран ажиллана

2016 оны 04-р сарын 01 өдөр, 10 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. Вашингтон хотноо болж байгаа цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр буюу өчигдөр Барак Обама БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсан байна. Хоёр улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилготой байгааг Обама дурдаад, хурцадмал байдлыг дэвэргэж, олон улсын дүрмийг зөрчиж буй цөмийн пуужингийн туршилт гэх мэт арга хэмжээг хэрхэн хязгаарлах талаар Си Зиньпинтэй хэлэлцэж, тохиролцоонд хүрэх зорилготой байна гэж мэдэгдсэн байна. Умард Солонгост саяхан авсан хориг арга хэмжээг бүх тал чандлан мөрдөх нь маш чухал юм гэж Си Зиньпин мэдэгджээ. БНХАУ нь Умард Солонгосын ойрын холбоотон бөгөөд хамгийн том худалдааны түнш юм. Си Зиньпин янз бүрийн асуудлаар санал бодлоо солилцож, чухал зөвшилцөлд хүрсэн гэж БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Жөн Зөгуан мэдэгджээ. Мөн тэрбээр, үр дүнтэй, ажил хэрэгч уулзалт болсон гэж мэдэгдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх