УИХ-ын гишүүн А.Тлейхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар Эрүүл мэнд, спортын сайдын томилгооны асуудлыг нэн даруй УИХ-д өргөн мэдүүлэхийг шаардаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүллээ.
Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэж заасан байдаг. Гэвч Засгийн газрыг бүрдүүлсэн улс төрийн нам, эвсэл, доторх бүлэглэл, улстөрчдийн дотоод зөрчлийн улмаас бүтэн дөрвөн сар буюу 140 гаруй хоногийн турш эрүүл мэндийн салбар эрхэлсэн сайдгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Уг шаардлагад “Эрүүл мэндийн салбар эзэнгүйрч байх хооронд 2010 оноос хойш манай улсад бүртгэгдээгүй байсан улаанбурхан өвчний тохиолдол илэрч, зөвхөн энэ онд 9000 гаруй тохиолдол бүртгэгдлээ. Уг нөхцөл байдалтай УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд гуравдугаар сарын 18-ны өдөр танилцахад 10 гаруй хүүхэд эндсэн, эмчлүүлэх өвчтөний дараалал үүсэж, хэвтэх ор хүрэлцээгүй болж, сэхээн амьдруулах тасгийн нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёрхон аппаратад ээлжлэн орохоор дугаарлаж буйн улмаас өвчлөгчдийн биеийн байдал улам хүндэрч, эдгэрэлтийг удаашруулж, цаашид ч хүндрэх хандлагатайг салбарынхан мэдээллээ. Энэ бол тус салбарт үүсээд буй нөхцөл байдал, уруудал доройтлын ганцхан жишээ юм. Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа алдаа дутагдал нь удирдлага зохион байгуулалттай холбоотой, Засгийн газрын хариуцах асуудал бөгөөд дээрх өвчлөлийг таслан зогсоох, хүний амь насыг дахин хохироохгүй байх тал дээр яаралтай арга хэмжээ авах, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан “Эрүүл чийрэг монгол хүн” зорилтынхоо хэрэгжилтийг ард иргэддээ тайлагнахыг шаардаж байна” гэжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
