Монгол Улс 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд эхний байранд байгаа гэсэн тааруухан тоон статистик ДЭМБ аас гаргаад байгаа.Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар элэгний өвчлөлөөр жилд 2,600 хүн нас барж, хоногт 7-8 хүн элэгний өвчнөөр нас барж байна гэсэн харамсалтай мэдээ ч бий. Үүнтэй холбогдуулан, Элэгний вирусын эсрэг таван эмийг өнөөдрөөс эхлэн хөнгөлөлттэй үнээр олгож эхэллээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй доорх таван эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаажээ.
Хамгийн чухал эм нь Тенопивор гээд хамгийн сүүлд Монголд орж ирсэн B вирусын эсрэг эм байгаа. Энэ эмийг өнөөдрөөс эхлээд эрүүл мэндийн даатгалын сангаас 34500 төгрөгөөр хөнгөлөхөөр болсон. Энэ эм одоо 1 сарын хэрэглээ нь 36000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. 34500-г хөнгөлөхөөр 1200 төгрөг болох юм. Мөн Телбивудин гэж эм байгаа. Энэ эм нь B вирусын халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан эм байгаа. Энэ эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 54000 төгрөгөөр хөнгөлөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, иргэд 90000 төгрөгөөр авдаг байсан эмээ 36000 төгрөгөөр худалдаалагдаж авах боломжтой болж байгаа юм. Телбивудин гэж эм жилийн өмнө 1 сарын хэрэгцээ нь 450 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин Тенопивор гэдэг эм нь 10 сарын өмнө 220 мянган төгрөгөөр зарагдаж байсан.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
