
Нийгмийн даатгалын системийн хэмжээнд 2016 оныг “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан, Нийслэлийн ажил олгогчдын Анхдугаар зөвлөгөөнийг 1000 аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулан 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Анхдугаар зөвлөгөөнд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мэндбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргал нарын хүндэт зочид оролцсон ба Нийгмийн даатгалын байгууллагын 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, Нийгмийн даатгалын оны шилдэг шимтгэл төлөгч ажил олгогчдыг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм.
Өнгөрөгч 2015 онд Нийгмийн даатгалын байгууллага 41.6 мянган ажил олгогчийг шимтгэл төлөгчөөр бүртгэсний 25,2 мянга нь нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага байжээ.
Ажил олгогчдын дундаас Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, даатгуулагч иргэдийн нийгмийн баталгааг ханган, нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шимтгэл төлөгч 11 байгууллагыг шалгаруулж “ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ АЖИЛ ОЛГОГЧ-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ”-өөр, 50 байгууллагыг шалгаруулж “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ ОЛГОГЧ”-оор өргөмжлөн батламж гардууллаа.
Шилдэг шимтгэл төлөгч байгууллагуудыг нийгмийн даатгалын байгууллага бүтэн жилийн турш алдаршуулж, дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдээр дараалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлэхээс гадна, нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахгүй итгэл хүлээлгэх юм.
Хан-Уул дүүргээс энэ оны шилдэгийн шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар:
-“МИАТ” ТӨХК
-“ДЦС-3” ТӨХК
Шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар
-Шунхлай трейдинг ХХК
-Витафит ХХК
-Анунгоо ХХК
– Суруга Монгол ХХК
Таван богд фүүдс ХХКууд тус тус шалгарлаа.
Нийгмийн даатгалын байгууллага нь “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил”-ийн хүрээнд даатгуулагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийгмийн даатгалын үйлчилгээг чанаржуулах чиглэлд даатгуулагч, ажил олгогчийн санал, хяналт, дэмжлэг, оролцоог чухалчлан цаашид олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
