Улаанбаатар хотод энэ сарын 22-24-ний өдрүүдэд болох Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first – Last-Chance” тэмцээнд дэлхийн 5 тивийн 73 орны баг оролцох мэдүүлгээ ирүүлжээ.
Олимпийн наадмын Дэлхийн эхний сонгон шалгаруулалтын тэмцээнд ДБНХ-ноос 12 төлөөлөгч, багуудын 81 албаны төлөөлөгч, 473 бөх, 227 дасгалжуулагч, 56 олон улсын шүүгч, 63 эмч, илээч, 3 хэвлэл мэдээллийн ажилтан нийт 935 хүн ирнэ. Манайд болох тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 3 эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 2 эрх нийт 42 олимпийн эрх олгох юм.
