Өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалах яамны байранд томоохон хэмжээний гал гарч галын улмаас ОХУ-ын нийслэл Москва хот утаанд автжээ. Яамны албан хаагчдыг бүгдийг нь барилгаас гаргасан бөгөөд бэртэл, гэмтэл авсан хүн байхгүй гэнэ. Хүчтэй салхитай байсан нь галыг унтраахад хүндрэл учруулж, ажиллагаа найман цаг орчим үргэлжилжээ. 18 дугаар зууны сүүлч үеийн түүхэн энэ барилгыг дэлхийн II дайны үед сэргээн засварласан бөгөөд ЗХУ-ын цэргийн томоохон албан хаагчид энэ барилгад байрлаж, ажил, үүргээ гүйцэтгэдэг байсан байна. Барилгын цахилгааны утасны богино холболтын улмаас гал гарсан байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны байранд гал гарчээ
2016 оны 04-р сарын 04 өдөр, 10 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
