Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу УБСЕГ-аас уг тооллогыг 2016 оны 4 дүгээр сард багтаан явуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн байна.
Энэ удаагийн тооллогын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын тоог бодитой гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах, тэдний эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, байршил, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, эдийн засаг-статистикийн судалгаа, түүвэр ажиглалтын хамрах хүрээг бүрэн тогтооход чиглэгдсэн.
ААНБ-ын тооллогыг 1991, 1994, 1998, 2006, 2011 онуудад орон даяар явуулж, үр дүнг нэгтгэн гаргаж байсан. ААНБ-ын 2016 оны тооллогыг бүртгэлд суурилсан онлайн болон нөхөх уламжлалт аргыг хослуулан явуулахаар бэлтгэж байна.
2011 оны тооллогоор Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэвшлийн 65.2 мянган аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус байгууллагыг хамруулж, мэдээллийн санг бүрдүүлсэн.
Тэдгээрийн 0.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 0.4 хувийг хувьцаат компани, 2.6 хувийг хоршоо, 3.1 хувийг нөхөрлөл, 6.1 хувийг төсөвт байгууллага, 9.0 хувийг төрийн бус байгууллага (ТББ), 77.8 хувийг хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ эзэлж байсан бол 2015 оны 4 дүгээр улирлын байдлаар статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 80.9 хувийг ХХК, 9.4 хувийг төсөвт байгууллага, 3.3 хувийг ТББ, 3.2 хувийг хоршоо эзлэх болсон нь аж ахуйн нэгж, байгууллагын бүтцэд томоохон өөрчлөлт орж буйг харуулж байна.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүд шинээр байгуулагдахаас гадна том компаниуд өөрийн охин компаниа байгуулж, олон салбар нэгжүүдийг орон нутагт шинээр байгуулж байна.
Гааль, татварын ерөнхий газарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайлагнадаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2016 оны 4 дүгээр сарын 1-21-нд онлайн буюу бүртгэлд суурилсан хэлбэрээр, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2016 оны 4-р сарын 1-30-ны хооронд уламжлалт аргаар буюу тоологч тооллогын асуулгыг биеэр танилцуулан, байгууллагын удирдлага, бусад холбогдох ажилтнуудтай хамтран нөхөх байдлаар гүйцэтгэнэ.
Энэ удаагийн тооллогын онцлог нь ГТЕГ болон УБСЕГ-ын хувьд Хуулийн этгээдийн сан, бизнес регистрийн сангуудыг төрийн байгууллагуудын бусад сангуудтай уялдуулсан улсын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ихээхэн ач холбогдолтой байх юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
