МУГЖ, дуучин С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын санаачилсан “Илгээлтийн эзэд” аян үргэлжилж байна. Илгээлтийн эзэд аяны хандивын зүйлсийг хаваржилт хүндрээд байгаа Төв , Дундговь, Увс, Завхан, Ховд, Баянхонгор аймгуудад болон тухайн аймгийн сумуудад ОБЕГ хуваарилж, малчдад хүргүүлж байгаа билээ.
“Илгээлтийн эзэд” аяныхан Ховд аймагт очсон бөгөөд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан тэднийг хүлээн авч, үдэн гаргаж өгч сайн үйлсэд нь амжилт хүслээ.



