“Miss international-2004” тэмцээний дэд байр, “Хаврын гоёл-2006” наадмын тэргүүн байрын шагналт загвар өмсөгч А.Дэлгэрмаа “Элсний нүүдэл” киноны Анхмаагийн дүрд тоглохын сацуу “Жагар” компани, “Hi Fi store”-ийн рекламаар залууст танигдсан нэгэн. Хамгийн сүүлд л гэхэд А.Дэлгэрмаа “Үргээлэг 2” уран сайхны кинонд жүжигчин Б.Амарсайхан, Ж.Баясгалан нартай хамтдаа тоглосон байна. “Үргээлэг-2” кинонд А.Дэлгэрмаа болон орцны жижүүр эмэгтэйгээс өөр эмэгтэй дүр байхгүй гэж хэлж болно. Монголын ард түмэнд нэгийг бодогдуулж чадсан “Үргээлэг-2”-ын нээлт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Гэгээнтэн энтертаймент” төвд амжилттай болж өнгөрсөн. Киноны нээлтийн үеэр гол дүрийн уран бүтээлчид үзэгч, сэтгүүлчидтэй талархлын өдөрлөг зохион байгуулж, фенүүддээ гарын үсгээ өгч, хамт зургаа авахуулсан юм. Ялдамхан инээмсэглэлээрээ ирсэн үзэгчдийг мялааж байсан “Үргээлэг-2” киноны гол чимэг болсон А.Дэлгэрмаа бүсгүйг харин ямар дүрд “хувирсныг” нь тус киноноос хараарай.
“Үргээлэг-2” УСК-ны чимэг болсон бүсгүй
2016 оны 04-р сарын 04 өдөр, 14 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )




