“Санжийн Пүрэв зохиолчдоо туслая” хандивын аяныг улам эрчимжүүлье хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дан.Нямаа, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Д.Энхболд нар хэвлэлд хандлаа. Үргэлжилсэн үгийн нэрт мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Санжийн Пүрэв хүнд өвчин тусч, биеийн байдал нь сайнгүй байгаа. БНХАУ-д эмчлүүлэх болсон тул энэ сарын 10-нд Бээжинг зорихоор билетээ авсан. Тиймээс түүнд туслахыг хүсч буй хүмүүс энэ хугацаанд амжиж хайр энэрэлийн халуун гараа сунгаарай гэдэг үүднээс зохиолч нөхөд ийнхүү мэдээлэл түгээж буйгаа онцлов. Нөгөөтэйгүүр, түүний зохиол бүтээлд шмтэн дурлагч фенүүд, утга зохиолд элэгтэй монголчууддаа С.Пүрэв зохиолчийн “Хээр талд адуу янцгаана”, “Бороотой зуны нүүдэл” шинэ номууд нь хэвлэлтээс дөнгөж гараад буйг дуулгаж, ном худалдан авах аянд идэвхтэй оролцохыг нийслэлчүүддээ уриаллаа. МЗЭ-ийн хөдөө орон нутаг дахь салбар зөвлөлүүд, уран зохиолын хорхойтнууд, хөдөөгийн уншигчид уг аянд идэвхтэй нэгдсэн байна. Мөн зохиолчийн унаган хамт олон болох Монголын радиогийн уран бүтээлчид түүнчлэн үзэг нэгт нөхөд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн аянд нэгдсэнийг Дан.Нямаа найрагч хэлээд “Уран бүтээлч гэдэг нас нь явлаа ч зохиол бүтээлээ туурвисаар байдаг. Нас сүүдэр 70 хүрч байгаа ч цаашид урлан туурвих ид насандаа байна. Шинэ туужууд, эхлүүлээд байгаа роман гээд яривал зөндөө бүтээл байна. Уран бүтээлчээ аваръя. Хүнд өвчнөөс нь салгая” гэлээ. Зохиолчид туслах хандивын аяныг анх санаачилж, эхлүүлсэн МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Д.Энхболд “Хандив аян зарлах санааг С.Пүрэв зохиолчид анх хэлэхэд зөвшөөрөөгүй. Гэсэн ч эмчлүүлж чадахгүй бие нь улам муудсаар байсан тул би бараг дур мэдэн цахим хуудсаар зарласныг олон түмэн дэмжлээ. С.Пүрэв баавай маань олонтой хүн. Дээр нь гадаадад суугаа монголчууд, АНУ-ын Чикаго мужид амьдардаг яруу найрагч Х.Тэргэл, яруу найрагч Б.Пүрэвсүрэн тэргүүтэй хүмүүс аяныг идэвхтэй өрнүүлж тус дэм боллоо. ОХУ-ын Москвад амьдардаг монголчууд, орчуулагч О.Чинбаяр аяныг сайн зохион байгуулж байгаа, түүнчлэн Өвөрмонголд байгаа элэг нэгт сайн санаат нөхөд олон ажил өрнүүлж байгаа мэдээ ирүүллээ. Дээр нь ном худалдаж авах аяныг АНУ-ын олон хотод зохион байгуулсан зохиолч, уран бүтээлчид, анд нөхөд, эрхэм дүү нартаа зохиолчийнхоо гэр бүлийн өмнөөс баярласнаа илэрхийлье. Мөн Монголд энэ аяныг идэвхтэй өрнүүлсэн хүмүүс, зохиолч Б.Шүүдэрцэцэг дүүдээ баярлалаа. Ном борлуулах ажлыг гардан гүйцэтгэж буй алтайчууд, Говь-Алтай нутгийнхан, утга зохиолд хайртай бүх уншигчиддаа баярлалаа” гэв. Эрхэм таныг С.Пүрэв зохиолчийн хэвлэлтээс дөнгөж гараад буй “Хээр талд адуу янцгаана”, “Бороотой зуны нүүдэл” номыг МЗЭ-ийн хороо, зохиолчийн хүүхдүүдээс худалдан авч номын буянд нэгдэхийг хүсье. Халуун сэтгэлийн хандив өргөх бол ХААН банкны 5034402911, Төрийн банкны 103200150992 тоот дансаар харилцана уу. Зохиолчийн гэр бүл, хүүхдүүдтэй холбоо барих утас : 96366056, 99040249
Санжийн Пүрэв зохиолчийн шинэ номуудыг худалдан авч, хандивын аянд нэгдээрэй
2016 оны 04-р сарын 04 өдөр, 16 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
