Дуучин Д.Эрдэнэцэцэгийн олны хүртээл болгосон “Учралын эгшиг” дууг дахин эгшиглүүлсэнээс хойш олон сайхан уран бүтээлээрээ олны сонорыг мялааж яваа дуучин Э.Болор-Уянгын “Энэ миний огторгуйд” шинэ цомог бэлэн болжээ. Энэ талаар МУГЖ, дуучин Б.Сарантуяа цахим хуудаснаа “Random”хамтлагийн дуучин Э. Болор-Уянгын шинэ цомог иржээ. бид бөөн баяр. Ер нь дуу CD-н дээр бичигдэж цомог болсны дараа л жинхэнээсээ дуу болдог шиг санагддаг юм. Баяр хүргэе, Уянгаа” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлжээ.
Дуучин Э.Болор-Уянга нь МУГЖ Б.Сарантуяатай нэлээд уран бүтээл дээр хамтран ажилласан байдаг.

