Монголын зураач С.Мөнхбаатар Ираны усан будгийн олон улсын нийгэмлэг /Iwsiran/-ээс зохион байгуулсан “Дэлхийн усан будгийн тэмцээн-2016”-д өөрийн зурсан “Ээж” зургаараа түрүүлжээ. Уг тэмцээн Иран Улсад зохион байгуулагдсан хоёрдугаар байрт Украины зураач Максим Киселев, гуравдугаар байрт Унгарын Ласзло Зокало шалгарсан байна. Тэмцээнд 16-аас дээш насны сонирхогч, мэргэжлийн төвшний зураач ялгаагүй, бүх орны иргэд оролцох боломжтой, нээлттэй тэмцээн юм. Тэмцээнийг усан будгийн зураач, шүүмжлэгч, профессор зэрэг есөн орны олонд танигдсан шүүгчид шүүдэг ажээ.
