Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга,О.Баасанхүү, Л.Цог тэргүүтэй эрхмүүд Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам байгуулжээ. Тус намын даргаар Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн даргаар Р.Бурмаа нар сонгогдсон байна. Улс төрийн гуравдагч хүчний орон зайд хүчтэй тэсрэлт хийнэ гэж тооцоолж буй тус намд урлаг, спорт, яруу найрагчид олны танил эрхэмүүд тэр ч жирийн малчин хүмүүс ч тус намд элсэж УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Тэр ч бүү хэл намын дарга Х.Баттулга “Монгол Улсын гадаад өрийн хэмжээ үлэмж нэмэгдсэн, эдийн засгийн гүн хямрал нүүрлэсэн үед Эх орон биднийг дуудаж байна” гэсэн үгтэй уриалга гаргажээ гэх мэдээлэл цахим ертөнцөөр хурдацтай тархаж байна .
Тэгвэл улс төрийн шинэ намын гишүүн хэмээн нэр нь зарлагдаад байгаа зарим эрхэмүүд дээрх мэдэээллийг үгүйсгэж байна. Н.Нацагням “Тоглоод байгаа юм уу? Шутка байлгүй дээ! Өнгөрсөн 4 сарын 1 юм уу? Наргиа гэж ойлгоё. Гэхдээ яасан сонин наадгай вэ? Яасан завтай хүмүүс вэ? Тоглоом тоотой нь дээр шүү!” гэжээ. Д.Төрмөнх “шал худлаа ийм юм байнга л гардаг хэн ч хийдэг юм бүү мэд” гэсэн юм.
Гэхдээ Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын хувьд 2015 оны 05 сарын 29 ны өдөр улсын дээд шүүхэд бүртгүүлж Монгол улсын 23 дахь улс төрийн нам болсон нь улсын дээд шүүхийн албан ёсны сайтад бүртгэлээс харагдаж байгаа юм. http://www.supremecourt.mn/nam Ямартай ч Тусгаар тогтнол , эв нэгдлийн нам бол албан ёсны бүртгэлтэй улс төрийн хүчин мөн юм байна. Харин цахим ертөнцөөр тархсан зурагт мэдээлэл нь хэн нэгний захиалгаар хийгдсэн эвлүүлэг болж таарлаа
| Намын нэр | Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/ |
|---|---|
| Регистерийн дугаар | 8489124 |
| Бүртгэлийн дугаар | 8012103202 |
| Намын дарга | Ц.Баянбилэг |
| Хаяг | Баянгол дүүрэг, 8-р хороо, Хөгжил хотхон,” Алтан онгоц” ХХК-ны байр 305 тоот |
| Утас | 88808574, 99628944 |
| Факс | – |
| Электрон шуудан | TusgaarTENNam@gmail.com, TusgaarTENNam@yahoo.com |
| Вэб сайт | – |
| Үүсгэн байгуулах баримт бичгийн тухай | Намын их хуралын шийдвэр |
| Анх байгуулагдсан огноо | 2015.04.18 |
| Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн огноо | 2015.05.29 |
| Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон огноо | 2015.05.29 |
| Үйл ажиллагааны чиглэл | Улс төрийн, О/Н/Өмчийн |
| Гишүүдийн тоо | 3131 |
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
