Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар манай улсад айлчилж байгаа Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Петер Маурерыг тус тус хүлээн авч уулзан Монгол Улс, ОУУЗХ-ны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтуудын үеэр хоёр тал Монгол Улсын их сургуулиудын сургалтын хөтөлбөрт олон улсын хүмүүнлэгийн хуулийг оруулах, 2016 оны 1 дүгээр сард УИХ-аас баталсан Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН)-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад ОУУЗХ-ноос дэмжлэг үзүүлснийг дурдаж, ОУУЗХ-ны үйл ажиллагаанд монгол иргэдийг оролцуулах, олон улсын хүмүүнлэгийн хууль, эрүүл мэнд, цэвэр ус, хүнсний хангамжийн асуудлаар олон улсын сургалт семинар хамтран зохион байгуулах, ОУУЗХ-ны тусламжийн барааг Монголын үндэсний компаниудаас нийлүүлэх, Өмнөд Судан, Афганистанд ажиллаж буй манай улсын энхийг сахиулагчид болон Монголд жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын цэргийн хээрийн сургуулилтад оролцогчдод олон улсын хүмүүнлэгийн хуулийн сургалт явуулах талаар ярилцав.
Ноён П.Маурер нь ОУУЗХ-ны Монгол Улсад айлчилсан анхны Ерөнхийлөгч болж буй бөгөөд тэрээр энэхүү түүхэн айлчлалынхаа үеэр МУЗН болон түүний Налайх дахь салбарт зочилж, Монгол улсын их сургуулийн Хуулийн сургууль дээр олон улсын хүмүүнлэгийн асуудлаар лекц унших юм.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
