“Mongolia Mining 2016” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 6 дахь удаагийн арга хэмжээ “Буянт-Ухаа” спортын ордонд дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ. “Мongolia Mining” олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд өнөө жилийн үзэсгэлэнг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оюу толгой ХХК дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Майнэкс Монгол ХХК, Эрдэнэс Монгол ХХК хамтран зохион байгуулж байгаа юм. “Mongolia Mining 2016” үзэсгэлэнд 15 орны 120 орчим компани оролцож байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Австрали, АНУ, Герман, Франц, ОХУ, Япон, БНХАУ, Беларус, Канад, Чех, БНСУ, Нидерланд, Их Британи зэрэг орнуудаас уул уурхайн ханган нийлүүлэгчид бүтээгдэхүүнээ сурталчилна. Wagner Asia Equipment LLC, United Belaz Machinery, Sany Group, Minelab Electronics Pty Ltd, Mitsubishi Materials Trading Corp, Goodwin Ltd, Newcom Mining services LLC, Lubridutch, Магнай трэйд гэх мэт уул уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэгч томоохон компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэх ба Эрдэнэс Монгол ХХК, Оюу Толгой ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК зэрэг уул уурхайн компаниуд оролцож, харилцаа хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийг явуулна. “Mongolia Mining 2016” үзэсгэлэнгийн дэмжигч Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Эрдэнэс Монгол ХХК болон Оюу толгой ХХК, Эрдэнэс таван толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр, Багануур ХК, Шивээ Овоо ХК оролцож хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ. Мөн хүнд даацын машин, тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн семинар, үзэсгэлэнд оролцогч компаниудын танилцуулга явагдана. Ийнхүү уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасан аялахгүйгээр дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлагыг анзаарч, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг “Mongolia Mining 2016” бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
