Бразил довтлогч Неймарыг Францын “ПСЖ” авахыг ихэд хүсч байгаа тул 193 сая евро ч гаргахад бэлэн байгаа гэнэ. Неймарын агент Вагнер Рибейрогийн ярьснаар бол Каталоны багтай байгуулсан гэрээнд Неймарын зах зээлийн үнэ 193 сая гэж бичигдсэн юм байна. Өөрөөр хэлбэл, энэ босго үнийг амлаж чадах баг Неймарыг авахаар хөөцөлдөх боломжтой юм.Неймарын гэрээ 2018 оны зун дуусгавар болохор байгаа. Одоо тэрбээр Каталоны багаас жилийн 14.5 сая еврогийн цалин авч буй ажээ.
Мөн ПСЖ 193 сая еврогоор авчихаад жилийн 20 сая еврогийн цалин ч өгөх боломжтой цөөхөн багийн нэг юм. Гэхдээ энэхүү наймааг тохирвол мөнгийг “ПСЖ”-ийнхэн хэдэн жилдээ хуваан “Барселона”-д төлөх аж. Учир нь санхүүгийн fair play журмын дагуу нэг дор бүрэн төлж болохгүй ажээ.
