УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Монголын залуу багш нарын холбооны тэргүүн Н.Учрал тэргүүтэй залуу багш нарын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус холбооны удирдлагууд нийслэлийн 1000 залуу багшийн гарын үсэг бүхий 19 санаачилгыг гардуулж өгсөн юм. Тус холбооноос “Багш нараа сонсъё” хэлэлцүүлэг, 1000 багшийн уулзалт зохион байгуулсан бөгөөд багш нараас гаргасан тодорхой санал хүсэлтүүдийг багцлан намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулахаар ийнхүү хүргүүлж байгаа ажээ. Энэхүү 19 санаачилга нь залуу багш нарт тулгамдаж буй асуудал, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байна.
Залуу багш нарын хувьд хамгийн тулгамдсан асуудал нь орон сууц, цалин хөлс байгааг уг холбооны тэргүүн Н.Учрал онцолсон юм. Тухайлбал, багш нарын цалин хөлсний тогтолцоонд өөрчлөлт оруулах, ажлын санаачилга, бүтээл, үр дүн, суралцагчдын сэтгэл ханамжийн төвшнийг харгалзан ажлын гүйцэтгэлээр үнэлдэг 3600 системийг нэвтрүүлэх саналаа уламжилжээ. Залуу багш нар сард 480-500 мянган төгрөгийн цалинтай, ипотекийн зээлд хамрагдах боломж хязгаарлагдмал байгаагаа уг саналдаа тусгажээ. Тиймээс залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг болох үүднээс орон сууцжуулах асуудлыг төрийн бодлогоор дэмжих, урьдчилгаа төлбөрийн уян хатан бодлого хэрэгжүүлэхийг санал болгосон байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт багш нар нэгдэж тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдэх гарцыг эрэлхийлж, төр засагт уламжилж байгаад талархаж буйгаа илэрхийлээд тэдний саналыг хүлээн авч анхаарч ажиллана гэлээ.
Дашрамд дурдахад, Монголын залуу багш нарын холбоо нь 21 аймаг, есөн дүүрэгт салбар зөвлөлтэйгээс гадна дэлхийн 150 гаруй орны 3500 гаруй байгууллага, 10 мянга гаруй гишүүд дэмжигчтэй Олон улсын багш нарын холбооны жинхэнэ гишүүн, ЮНЕСКО-гийн зөвлөх эрхтэй байгууллага болох Дэлхийн боловсролын зөвлөлийн гишүүний статустай ажээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
