Сар бүрийн эхэнд аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өнөөдөр Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд боллоо. Тус хурлаар улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх болон энэ онд хэрэгжүүлэх авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхтэй холбоотой мэдээллийг орон нутгийн удирлагуудад өгч, тэдний асуултад хариуллаа.
Монгол Улсын Засгийн газар хөдөө, орон нутгийн иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг 150-350 төгрөгөөр буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон. Мөн орон нутагт энэ оны дөрөвдүгээр сараас том онгоцоор нисгэхээр Засгийн газраас чиглэл өгч, ажиллаж байна. Малчны зээлийн хүүг бууруулсан, мах экспортолж эхэлсэн зэрэг хөдөөд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогын зангилаа нь орон нутгийн иргэдэд хүрч буй мэдээллийн түвшин адилхан байх юм. Тиймээс Ерөнхий сайд хөдөө, орон нутагт интернэт дамжуулах хурд, багтаамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний үнийг бууруулах үүрэг даалгаврыг өгсөн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэллээ.
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авч байна. Орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэж байсан байна.
Интернэтийн үйлчилгээний хурд, багтаамж хөдөө орон нутагт хоёр дахин нэмэгдсэн, энэ сарын 11-нээс нийслэл хотынхтой ижил үнэ тариф мөрдөж эхэлнэ гэж Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай хэллээ.
2016 онд хэрэгжүүлэх авто замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 18-нд эхлүүлэхээр төлөвлөж байна. Дорнод, Завхан, Ховд, Сэлэнгэ, Орхон аймагт автозам, гүүрийн барилгын ажлын нээлтийг орон даяар шууд дамжуулахаар бэлтгэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
