Ливийн хоёр Засгийн газрын нэг нь огцорчээ

2016 оны 04-р сарын 06 өдөр, 16 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ливийн сөргөлдөгч хоёр Засгийн газрын нэг нь огцрохоо мэдэгдсэн тухай улсын Хууль зүйн яам мэдээлсэн байна. НҮБ-ын дэмжлэгийг хүлээдэг Үндэсний эв нэгдлийн Засгийн газар Триполи хотод ирснээс долоо хоногийн дараа ийнхүү мэдээлжээ. Цаашид цус урсгасан мөргөлдөөн гарахаас сэргийлэх үүднээс огцрох шийдвэр гаргасан гэж Триполид төвтэй лалын Засгийн газар мэдэгдсэн байна.2014 оноос хойш Ливи улс бие биетэйгээ сөргөлддөг хоёр Засгийн газартай байсаар ирсэн бөгөөд нэг нь  Триполи хотод, нөгөө нь Тобрук боомт хотод байрладаг бөгөөд Тобрукт  байрладаг Засгийн газар нь НҮБ-ын дэмжлэг хүлээдэг засгийн газраа өнөөг хүртэл үгүйсгэсээр байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх