ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуягт үнэлгээний хороонд гишүүнээр ажиллах иргэдийн нэрсийг танилцууллаа

2016 оны 04-р сарын 06 өдөр, 18 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах, барилгажилтын ажлыг гүйцэтгэх аж ахуй нэгж байгууллагыг сонгох сонгон шалгаруулалт зарлагдсантай холбогдуулан СӨХ-ны удирдлагууд  Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт Үнэлгээний хороонд гишүүнээр ажиллах иргэдийн нэрсийг танилцуулав.

“Био” СӨХ,” Буянт-Ухаа”  СӨХ, “Ариунтуул” СӨХ-оод өнгөрсөн долоо хоногт СӨХ-ны хурлаа хийж багц тус бүрт 3-4 иргэн оруулах санал ирүүлсэнийг Засаг дарга Ж.Ганхуяг Нийслэлийн Засаг даргад уламжлахаар боллоо.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх